Дэлхийн хамгийн сонирхолтой улсуудын нэг болох Энэтхэгийн талаарх баримтуудыг хүргэж байна.

1.
Энэтхэг улс хүн амынхаа тоогоор 2028 он гэхэд Хятадыг гүйцэж түрүүлнэ
гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. 1970-аад онд хүн ам нь огцом өсч
байсан энэ улс 2060 онд 1,6 тэрбум хүнтэй болно гэж үздэг.
2. Энэтхэгчүүд бол дэлхий дээрх хамгийн олон хэлтэй улс үндэстэн юм. Энэтхэгт 1000 гаруй хэл байдаг учраас уугуул иргэд нь ч хоорондоо ялгахад төвөгтэй байдаг гэнэ. 1961 онд өөр хоорондоо аялгаараа ялгаатай 1,652 хэл байгаа гэсэн албан ёсны судалгаа гаргасан ч сүүлийн жилүүдэд зарим нь мөхөж устжээ. Хинди, Бенгал, Телугу, Маради, Тамил, Ургу гэсэн үндсэн зургаан хэл зонхилох бөгөөд тус бүрээр нь 50 сая хүн ярилцдаг байна. Ердөө нэг сая гаруй хүн 122 янзын хэлээр ярилцаж, ойлголцдог гэсэн мэдээ бий. Энэтхэгт албан ёсны хэл байдаггүй гэнэ.

3.
Энэтхэг улс 100 гаруй сая жилийн өмнө арал байсан гэнэ. Галав юүлэх
үед Энэтхэг улсын одоогийн нутаг дэвсгэр хуурай газар болсон гэж үздэг.
Чулуужсан далайн амьтдын үлдэгдэл энэ улсыг арал байсныг гэрчилдэг.

4.
Дели хотод 22 сая хүн амьдарч байгаа нь нягтралаараа Токио хотын дараа
ордог. 17-р зуунд Дели хамгийн олон хүн амтай хот байсан бол одоо 30-р байрт
эрэмбэлэгдэж байна. Энэ хотод жил бүр 700 мянган хүн шилжин суурьшдаг
ажээ.

2. Энэтхэгчүүд бол дэлхий дээрх хамгийн олон хэлтэй улс үндэстэн юм. Энэтхэгт 1000 гаруй хэл байдаг учраас уугуул иргэд нь ч хоорондоо ялгахад төвөгтэй байдаг гэнэ. 1961 онд өөр хоорондоо аялгаараа ялгаатай 1,652 хэл байгаа гэсэн албан ёсны судалгаа гаргасан ч сүүлийн жилүүдэд зарим нь мөхөж устжээ. Хинди, Бенгал, Телугу, Маради, Тамил, Ургу гэсэн үндсэн зургаан хэл зонхилох бөгөөд тус бүрээр нь 50 сая хүн ярилцдаг байна. Ердөө нэг сая гаруй хүн 122 янзын хэлээр ярилцаж, ойлголцдог гэсэн мэдээ бий. Энэтхэгт албан ёсны хэл байдаггүй гэнэ.



5.
Сонгуулийн насны 417 сая хүн оршин сууж байна. 2009 оны сонгуульд нийт
сонгогчдын 60 хувь нь саналаа өгсөн баримт бий. 88 нэр дэвшигчээс
зөвхөн нэг нь сонгогдох бөгөөд 830 мянган хүний дунд нэг санал авах байр
үйлчилдэг.


6.
Энэтхэг улс лалын шашинт хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт
багтдаг юм. Хүн амынх нь 15 орчим хувийг эзэлдэг лалын шашинтнууд үймээн
самуун гаргах нь ховор.

7.
Тус улс авто замын ослынхоо тоогоор дэлхийд тэргүүлж байна. Энд жил
бүр 115 мянган хүн авто ослоор амиа алддаг бөгөөд жинхэнэ хохирогчдын тоо 200
мянгаас давна гэж үздэг. Арван минут тутамд осол гарч, нэг хүн хорвоог
орхидог гэсэн тооцоолыг гаргажээ.

8.
Энэтхэгт жил бүр 1100 гаруй кино үйлдвэрлэж байгаа нь Холливудынхнаас
дээгүүр үзүүлэлт юм. Энд зөвхөн Болливуд кино үйлдвэрлэдэг гэж
андуурдаг. Гэтэл Мумбай кино компани жилд 200 гаруй кино үйлдвэрлэж
байна.




9.
Манго жимсний тариалалтаараа дэлхийд Энэтхэг улс тэргүүлдэг. Дэлхийн
манго жимсний 40 хувь тус улсад ургаж, Индонези, Малайзийн зах
зээлтэй өрсөлдөж байна.