
Энэ сарын 7-нд Хар далайн эрэг дээр ёслол төгөлдөр эхэлсэн цагаан олимп өнөөдөр хаалтаа хийх гэж байна. Улаанбаатарын цагаар 00:14 цагт хаалтын ёслол болох юм байна. Олимпийн нээлтийг сүрлэг гэгч нь зохион байгуулж, Орос хэмээх их гүрнийг тунхаглан зарласан Сочийн олимпийн хаалтын ёслол ч мөн хүлээлт өндөртэй байгаа ажээ. Өвлийн олимпийн наадмыг 29 медалиар ОХУ-ын баг тамирчид хошуучижл байгаа бол удаах байранд Норвегичүүд орж байна. Уламжлал ёсоор өнөөдөр хоккейн аваргууд тодорно.