
Засгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг таван сумын ойг цэвэрлэхээр болжээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, хоёр тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1.5 тэрбум төгрөгийн шууд зардал гаргасан байна. Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээг орхигдуулсантай холбоотой. Ойд их хэмжээний хуурай мод хуримтлагдаж, шатах материалын нөөц нэмэгдэх нь түймэр гарах үндэс болдог. Тиймээс ойгоо цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (2)