
Монгол Улсын нийт өвчлөлийн гуравт бөөрний өвчин орж байна. Мөн хэвтэн эмчлүүлэгсдийн 4-5 дугаар байрт бөөр шээс, бэлгийн замын өвчин ордог. Сүүлийн үед эрчүүдийн дунд түрүү булчирхайн архаг үрэвсэл, хортой, хоргүй хавдар оношлогдох болсон. Мөн янз бүрийн бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалаад шээсний сүвний өвчин үүсч, архаг үрэвсэл ихэсч байна. Энэ нь голдуу шүд хорхойтох өвчин, чихнээс булаг гоожих, идээлэх, үүнийгээ удаан хугацаанд эмчлүүлэхгүй явснаас болдог. Өдгөө бөөр шилжүүлэн суулгасан иргэдийн 99 хувь нь бөөрний архаг түүдгэнцэр үрэвсэлтэй байгаа ажээ.