
Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг нь төсөвт тусгасан. Тиймээс 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солихоор төлөвлөж байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих шаардлагатай байгаа ажээ. Стандартын шаардлага хангасан, хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болжээ.
Сэтгэгдэл (2)