
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус, Сэлэнгэ, Хараа,Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градусдулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 градус дулаан байна.