зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Гансүхээс 8 ширхэг машин, 100 сая төгрөг, орон сууцыг нь хураажээ

2014-2-24
0
ЖИРГЭХ
    Өнгөрсөн долоо хоногийн “дуулиант” гэмт хэргийн тоймыг хүргэж байна. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан авлигачид болоод хүн амины ноцтой хэрэг үйлдсэн этгээдүүдийн  шүүх хурал, мөрдөн байцаалтын явцын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.



    Өнгөрсөн долоо хоногийн “дуулиант” гэмт хэргийн тоймыг хүргэж байна. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан авлигачид болоод хүн амины ноцтой хэрэг үйлдсэн этгээдүүдийн  шүүх хурал, мөрдөн байцаалтын явцын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

2Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргээс гурван хүн л ял сонсов

Татварын ерөнхий газрын дарга нартай холбогдох хэргийг шүүх хурал таван өдөр болж өнгөрсөн баасан гарагт дууслаа.  Анхан шатны шүүхээр Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү  Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан байна.  Харин Ч.Гансүхийн нууц амраг н.Бямбасүрэн нарын нэр бүхий татварын байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь иргэдийн сонирхолыг татаж байна.
Харин  Ч.Гансүхийн хүү Г.Ганзулд холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Гансүхийг чангад найман жилээр хорих шийдвэрийг гаргаад зогсохгүй  100 сая төгрөг, 2012 оноос хойно үйлдвэрлэсэн найман ширхэг автомашин, орон сууц зэргийг нь хураан авчээ. Юутай ч хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Эрүүгийн шүүх хурлаас өгөх юм.

7Татварын байцаагч эмэгтэйг 73 хутгалж хөнөөсөн Ц.Туяагийн ялыг хэвээр үлдээв
Татварын байцаагч эмэгтэйг 73 хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэх  Ц.Туяад холбогдох хэргийг Дээд шүүхээс хянан хэлэлцсэн байгаа. Улмаар  анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг хэвээр үлдээсэн юм.

Ц.Туяа нь согтуурсан үедээ 2013 оны 7 дугаар сарын 1-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны 8 дугаар давхарт Э-г өөрийнх нь амьдралд саад болсон гэж өширхөн, өс хонзонгийн сэдэлтээр, 73 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн. Харин татварын байцаагч хүүхнүүдийн нэгийг шороонд, нөгөөг шоронд хоригдоход хүргэсэн гэх Д.Батболд өдгөө тушаал дэвшиж, сайхан амьдарч байна.

948 цаг зодуулж амиа алдсан гэх талийгаач бүсгүйн шинжилгээний хариу гарна

Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж байгаа ч эцсийн хариулт гараагүй удаж байна. Хууль ч М.Ичинноровын хэлж буйгаар "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Ээжийг нь хөдөөнөөс авчрах гээд хөөцөлдөж байна. Удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ" гэв. Харин албаны эх сурвалжаас шинжилгээний хариуг хэзээ гарахыг лавлахад даваа гарагт буюу өнөөдөр албан ёсоор мэдээлнэ гэсэн юм. Тэгэхээр талийгаачийн шинжилгээний хариу өнөөдөр албан ёсоор гарна.

0feb50a4584a14cfbigД.Сугарын хүүгийн хэргийн шүүх хурал удахгүй товлогдоно
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн  Д.Сугарын хүү  хар тамхины хэрэгт холбогдсон тухай  мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаар УПЕГ-ын орлогч Г.Эрдэнбатаас тодруулахад "Д.Сугарын хүү болох С.Цог нарын 12 хүнд Хан-Уул дүүргийн шүүхээс яллах дүгнэлт үйлдээд Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн.  С.Цог нь 1987 онд төрсөн буюу насанд хүрсэн хүн байгаа" гэсэн юм.

Харин С.Цог нарын 12 хүнд холбогдох Давж заалдах шүүх хурал өнгөрсөн долоо хоногт  болсон юм. Улмаар Д.Сугарын хүү С.Цог нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгожээ.  Тэгэхээр С.Цог нарын анхан шатны шүүхийн тов дахин зарлагдах нь.   Дашрамд хэлэхэд, С.Цогтой хамт Ц.Эрдэнэбилэг, Г. Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нар шалгагдаж байгаа аж.  Харин эдгээрийн өмгөөлөгчөөр Т.Мөнхтуяа, Р.Пүрэвлхам нар ажиллаж байна. Түүнчлэн зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-р зүйл ангиар шалгаж байгаа юм.

3Америк эрийг хөнөөсөн гэх Ч.Баттуулын давж заалдах шүүх хурал болно
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд болох байсан ч долоо хоногоор хойшилсон юм.  Учир нь түүний шүүх хуралд оролцох ёстой байсан хоёр өмгөөлөгч "Татвар"ын Ч.Гансүхийн хэрэгт оролцож байгаа аж. Тийм учраас өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон бөгөөд энэ сарын 27-нд шүүх хурал нь дахин зарлагдах юм.

Тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнд анхан шатны шүүхээс 23 жилийн ял оноогоод байгаа юм. Харин Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасаны дагуу дахин шүүх хурал болох гэж байгаа нь энэ юм.

6d08669cc62c4c6abigНоёд констракшн”-ы С.Билэгтийг шалгах ажлын хэсэг байгуулагджээ
  2012 онд "Ноёд констракшн"-ын захирлаар ажиллаж байсан С.Билэгтийн тус компанийн захирал байх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хассан ч  С.Билэгт  шүүхийн эл шийдвэрийг хүлээж аваагүй юм. Үүгээр зогсохгүй өөрийгөө "Ноёд констракшн" компанийн захирал гэж бусдад итгүүлэн их хэмжээний мөнгө залилж, бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан байна. Улмаар уг хэрэгт   Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрбээр бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулахдаа олон иргэдийг хохироосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж.  Тиймээс Баянзүрх дүүргийн  цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар С.Билэгтийн шалгах ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр байгуулжээ.

5Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг дахин шалгаж эхэллээ
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадасртын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт холбогдох хэрэг 2013 онд 3 шатны шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн билээ.

Дээрх хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ хууль бусаар олгогдсон 5261Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон бөгөөд уг лицензийг С.Жаргалсайханаас худалдан авч хохирсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс “Берунг майнинг” ХХК-д хууль бус 5261Х тоот хайгуулын лицензийг худалдаж 31,051,746,236 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.

599375766da10143originalШ.Батхүүгийн шинэ хэрэг илэрч, эрүүгийн хэрэг үүсгэлээ
“Жаст групп” ХХК-ий захирал Ш.Батхүү “Хадгаламж” банкны зарим дансны мэдээллийг устгуулжээ.

“Жаст групп” ХХК-ий захирал Ш.Батхүү нь Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онуудад нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. Гэтэл Ш.Батхүү “Хадгаламж” банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5 тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгаж, банкны тухай хууль тогтоомж зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шинээр илэрч, энэхүү асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж байна.
Д.Дуулим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zargach (103.23.51.8)
    gansuhiig shuud ***** muu *****
    2014 оны 03 сарын 27 | Хариулах
  • монгол (202.131.231.34)
    17 тэрбум идчихээр ийм л ял өгч байгаа юм уу жирийн иргэн 10,000 төгрөг хулгайлахад 10 жил өгдөг биз дээ
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    kino shig boloh ymaadaa 16 ter bum 3 jiliin dotor olj bna sdhe
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    deed shuuh yl buurluuna sh de ugaasa mongo ni heweewre
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • хатагтай (202.131.231.230)
    за энэ бол үлгэр дээ анхан шатны шүүхээс ийм бага ял оноосон юм чинь одоо дээд шатны шүүх дээр ирээд л аягүй л бол хэрэгсэхгүй болно дооо
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • IRGEN (103.26.194.11)
    DEED SHUUH 4 JIL BOLGOOOD BUURUULNA, TEGEED YAHAV 2 JIL SUUNA, ODOO SUUSNIIG N HASAAD 1 GARUI BOLOODD GARNA, MUNGU N 16 TERBUM , YOSTOI BOLJ BN
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • kkneeree (112.72.13.109)
    dansand ni baisan 17 terbumaas 100 sayiig ni avch baigaa yumuu tegvel bolj l bna sh dee lux shorond 500 saya zartsuulchihaad ysreed 4 jil suugaad garaad irehed
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    10 цаг 16 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    10 цаг 36 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    11 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    11 цаг 33 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    23 цаг 27 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК