
Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж байгаа ч эцсийн хариулт гараагүй удаж байна. Хууль ч М.Ичинноровын хэлж буйгаар "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Ээжийг нь хөдөөнөөс авчрах гээд хөөцөлдөж байна. Удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ" гэв. Харин албаны эх сурвалжаас шинжилгээний хариуг хэзээ гарахыг лавлахад даваа гарагт буюу өнөөдөр албан ёсоор мэдээлнэ гэсэн юм. Тэгэхээр талийгаачийн шинжилгээний хариу өнөөдөр албан ёсоор гарна.
Д.Ундрах /24tsag.mn/