
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн бүтэц, харьяаллын өөрчлөлт" сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ. Шүүхүүдийн шинэ бүтэц, байршлуудын талаар болон цаг үеийн бусад сэдвээр тодорхой мэдээллийг авах боломжтой.
11:00 цагт Худалдааны тухай хуулийн хэлэлцүүлэг Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарт болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар оролцоно.
11:00 цагт Спортын төв ордны хурлын зааланд Монголын уулчдын үндэсний холбооноос талийгаач Л.Болдбаатарын осолдсон шалтгааны талаар мэдээлэл өгнө.
12.00 цагт МАХН төв байрандаа хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд намын удирдлагууд оролцох бөгөөд өнгөрсөн долоо хоногт “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон "МАХН-ынхан хоорондоо зодолдлоо" гэсэн мэдээлэлд хариулт өгнө.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Иргэн Д.Чинзориг “Сод Монгол” ХХК-ийн захирал Ц.Анандбазар болон түүний хамсаатан прокуроруудын талаар баримттай мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор шашны гаж урсгалын асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Гурван бүдүүн” хамтлагийн шинэ уран бүтээл, шинэ клипний нээлтэд зориулсан хэвлэлийн хуралтай.
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
11:00 цагт “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг сонин, сайт, сэтгүүлийн сурвалжлагч, сэтгүүлчдийн дунд 2014.02.19-2014.03.03-ны хооронд зарлаж байгаатай холбогдуулан МҮОНРТ-ийн MNB.MN сайт, Олуулаа клуб "Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо"-оос хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.