
Гаалийн байцаагчдын хууль бус үйл ажиллагаа, авлига хээл хахуулийн талаар мэр сэр олны чихэнд сонсогдсоор байдаг. Тэгвэл энэ нь цаанаа бүр наад захын асуудал болсон байх жишээний. Хэдхэн хоногийн өмнө Сэлэнгийн гаалийн гурван байцаагч дөрвөн ачааны машиныг ачаагүй машин хэмээн мэдүүлж татвараас зайлсхийлүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэд энэ сарын 15-ын өдөр ОХУ-аас бараа ачсан дөрвөн ачааны машиныг Монгол Улсын хилээр орж ирэхэд худал мэдээлэл өгч, ачаагүй хэмээн мэдүүлжээ. Гэвч тухайн өдрийн ахлах байцаагч тэдний хэргийг илчилсэн байна. Одоогоор хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)