
Судалгаа нь автомат гэрэл зургийн аппаратаар хийгдсэнээрээ бусад судалгаанаас онцлогтой юм. Уг аппарат нь амьтны хөдөлгөөнийг мэдэрч зургийг нь авдаг байна. Автомат гэрэл зургийн аппаратуудыг амьтны гол байршил нутагт 10 ширхэгийг байрлуулсан юм. Аппаратыг Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монголын Ирвэс төвийн дарга Б.Мөнхцог, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн нар газар дээр нь очиж байрлуулж, хуучин тавьсан аппаратанд авагдсан зургийг авч ирэв.
Судалгааг 3 дахь жилдээ хийж байна. Дэлхийн олон орон автомат гэрэл зургийн аргаар амьтаныг судалж өвөл зуны байршил, идэш тэжээл, үржил хөгжлийг судлахад чухал ач холбогдлоо өгч байна.
Сэтгэгдэл (1)