
Өнгөрсөн бямба гаригт архинд хордож дөрвөн хүн нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвөөс архинд хүмүүс хордсон тухай дуудлага Сүхбаатар дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт ирснээс гурван иргэн нь анхны тусламж нас баржээ. Харин нэгийг нь Хордлогын үндэсний төв рүү хүргэсэн ч эмчилгээ авалгүй нас баржээ. Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн орон гэргүй ажил мэргэжилгүй, архи уудаг нийгмийн эмзэг бүлгийнхэн ханддаг байна. Тус төв тэднийг хооллох, долоо хоногт нэг удаа сургалт явуулах, хоноглуулах зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тэд улсаас мөнгө авч дээрх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна.
Харин “Их Монгол” архины хувьд 3-4 сарын өмнө худалдаанд гарч эхэлсэн хамгийн борлуулалттай нь гэнэ. Хямдхан учраас архичид их авдаг гэж худалдагчид хэлж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)