
Олимпийн наадам дуус өдрөөс эхлэн дараагийн олимпийн дөрвөн жил эхлэлээ гэдэг билээ. Энэ удаа цагаан олимп Ази тивд, тэр тусмаа Өмнөд Солонгос улсын Пёнчан хотод болно. Пёнчан хот тасралтгүй гурван олимпийн турш нэрээ дэвшүүлж байж 2011 онд Дурбанд болсон ОУОХ –ны чуулганаас зохион байгуулах эрхээ авсан юм. Тэдэнтэй Германы Мюхен, Францын Анси хотууд өрсөлдөж, нийт 95 саналаас 63 саналыг нь авч илт тасархай тэргүүлсэн. Өмнөд Солонгос улсад өвлийн олимп анх удаа зохиогдох гэж байгаа бөгөөд Ванкувер, Сочи хотуудад дараалан ялагдсаны дараа тэд ийнхүү зорилгодоо хүрч чадсан юм. Тийм ч учраас “Шантрашгүй Пёнчан хот” гэж нэрлэсэн.