
Английн прьмерь лигийн 27 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Челси клуб талбай дээрээ Эвертон клубыг хүлээн авч 1:0 харьцаатай ялалт авчээ. 90 минутын турш нэг ч гоол ороогүй бөгөөд шүүгчийн сунгасан нэмэлт цагт Лампардын хийсэн чөлөөт цохилтыг Жонн Терри нэмж хаалганд хийснээр багаа оноо алдахаас аварсан юм. Тэд лигээ тэргүүлсэн хэвээр байна