
Монгол улсын алдарт уяач Ч.Хөвгүүн Монгол улсын арслан П.Дагвасүрэн, Улсын начин Б.Пүрэвдорж , Ардын багш Очир нарт Батсүмбэр сумаас нь хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэл үзүүлэх үйл ажилгаанд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын заан Б.Батмөнх, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, сумын шилдэг заан Ш.Алтангэрэл, Г.Пүрэвдорж нарын 32 бөх барилдсан байна. Тус барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун түрүүлж, Б.Батмөнх заан үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн заан С.Ган-Идэр, аймгийн харцага Б.Жавхлансайхан нар үлдсэн байна.
Сэтгэгдэл (1)