
Шалгалтын явцад шүүхээс хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын 1 гүйцэтгэх хуудсыг хуулийн хугацаанд бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээгүйгээс ялтан ял завших, нэмэгдэл ялын чанар, үр нөлөө багасч байгаа зөрчил илэрчээ.
Мөн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээд прокурорт мэдэгддэггүй тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нараас Монгол Улсын Хууль зүйн сайдын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/130 тоот тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу 2011, 2012, 2013, 2014 оны эхний 2 сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн 12 ялтны хувийн хэрэг, материалыг хянахад 7 хувийн хэргийн баяжилтыг зохих журмын дагуу хийгдээгүй зөрчил илэрчээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх талаар Аймгийн шүүхэд албан тоот хүргүүлж, аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд прокурорын шаардлага хүргүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/