
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн байруудын дунд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, худалдааны төвд гал гарч шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад нарийн боовны цехэд цахилгаан зуух шатаж байсныг иргэд унтраасан байжээ. Түүнчлэн, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 22 дугаар байр 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтрааж утаажилтын бүсээс 10 иргэнийг гаргаж аварсан байна. Үүгээр зогсохгүй амралтын өдрүүдэд хог шатсан гэх дуудлагууд ихээр иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/