
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн хорих ангийн зүүн талд барилгын суурь цутгасан нүхрүү машин унаж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад “Прадо-95” загварын суудлын автомашин унаж 32 настай эмэгтэй, 48 настай, эмэгтэй хавчуулагдан нас барсан байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Мөн 4 иргэн хүнд хөнгөн гэмтсэн байсныг ЯТТТ-ийн 103-ын эмч ГССҮТ-д хүргэхээр авч явсан байсан байна.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "ХУД-ийн 11 хороо Зайсангийн хорих ангийн зүүн замд “КИАЙ ГРУПП3" ХХК-ны "Toyota Land Cruiser Prado" маркийн 74-87 УНӨ дугаартай автомашины жолооч Н баригдаж байгаа барилгын суурь тавьсан нүх рүү унаж жолооч Н, зорчигч Д нарын 2 хүн нас барж зорчигч Г нарын 8 хүн гэмтсэн “ гэв.
Д.Ундрах /24tsag.mn/