
Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад харилцааны яамны баруун талын авто зам дээр “Ford rengerover” загварын автомашин хөдөлгүүрийн хэсэг шатсаныг иргэд унтраасан шалгаж өгнө үү гэсэн мэдээллийг НОБГ-т өгсөнөөр жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгаж өгсөн байна. Чухам ямар учраас гал гарсаныг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж байгаа аж. Азаар энэ үеэр хүн бэртэж гэмтээгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/