
Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний хоёрдугаар сарын ээлжит барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглож шөвгийн найман бөхийг тойргоор барилдуулснаас Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” группын бөх аймгийн заан Н.Золбоо түрүүлжээ. Хоёрдугаар байрт “Хангарьд” спорт хорооны бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү, гуравдугаар байрт “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Б.Бат-Орших шалгарчээ.