
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” нэртэй олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ. Таван өдрийн турш болох энэ уралдаан Ази тивд өмнө нь болж байгаагүй гэдгээрээ ихээхэн онцлогтой. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ –ын нийт 30 орчим төгөлдөр хуурч оролцох гэнэ. Тус уралдааны шүүгчээр Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш Эвэ Поблоцки, БНХАУ –ын Шанхай хотын хөгжмийн консерваторын орлогч захирал, төгөлдөр хуурч Зие Танг, ОХУ –ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн сургуулийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Дурбажева нар ажиллах ажээ.