
Азийн хүүхдийн дууны уралдаан өнгөрсөн долоо хоногт Сингапурт болжээ. Тус уралдаанд манай орныг төлөөлөн оролцсон Ө.Насанжаргал 120 орны хүүхдүүдтэй өрсөлдөж тэргүүн байранд оржээ. Тэрээр сүүлийн шатанд “Булигаар хүрэн цүнх” дуугаар нэгдүгээр байрт орсон байна. Даширамд сонирхуулахад тэмцээний шүүгчид манай 12 настай Ө.Насанжаргалын хоолойны чадлыг биширсэн гэнэ.