
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Арслант" гэх архийг уусан дөрвөн иргэн амиа алдсан. Тиймээс энэхүү архийг үйлдвэрлэсэн хоёр иргэнийг цагдаагийн газраас саатуулан шалгаж, 200 гаруй архийг нь хураан авсан" гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний Их Монгол гэх архи ууж хордсон гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас ийн үгүйсгэлээ.
Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвд нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймгийн орон гэргүй ажил мэргэжилгүй, архи уудаг нийгмийн эмзэг бүлгийнхэн ханддаг байна. Тус төв тэднийг хооллох, долоо хоногт нэг удаа сургалт явуулах, хоноглуулах зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлдэг аж. Тэд улсаас мөнгө авч дээрх үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна.
Д.Ундрах /24tsag.mn/