
Үүгээр зогсохгүй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 19:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад Prius-10 загварын автомашин шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 22:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 1х2 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 00:39 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 6х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйл шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойрогийн баруун талд машин шатаж байна гэсэн дуудлагыг 04:30 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад Соната-5 загварын автомашин осолдож шатаж болзошгүй байсныг аюулгүй болгосон.
Д.Ундрах /24tsag.mn/