БНАСАУ-ын
удирдагч Ким Чен Ир нас барсан тухай мэдээг УИХ-ын гишүүд цаг алдалгүй сонссон байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн,
Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Батбаяр “Хойд Солонгосын
удирдагч нас барсан тухай мэдээг өглөө сайтаас харсан. Гэхдээ энэ талаар
бүлгийн гишүүдтэйгээ ярилцаагүй байна. Олон хуулинд өөрчлөлт оруулах гээд
манайхан нэлээд завгүй байгаа” гэлээ. Мөн тус бүлэгт багтдаг УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ “Түүнийг нас барсан тухай албан ёсны мэдэгдэл манай Засгийн газарт
ирээгүй. Ирсэн хойно нь ярилцаж байгаад эмгэнэл илэрхийлэх байх. Ерөнхийлөгчтэй
ч зөвшилцөх зүйл бий” гэсэн юм.