Монголын нийгмийн бүхий л салбарт хөдөлмөр бүтээлээрээ ялгарч яваа онцгой бөгөөд сондгой хүмүүсийн хөргийг толилуулж байна.
Алдартнуудын зургийг Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нар зурсан юм.
Эдгээр зураачид энэ чиглэлээрээ мэргэшсэн бөгөөд дараагийн ээлжинд "Very Important Person"-ийг "Very Important Animals" болгон зурах юм гэнэ. Энэ нь "Маш чухал хүмүүс"-ийг "Маш чухал амьтад" болгох шог зураг юм.

Д.Баттөр
"Гранд"-ын Баадай. "Гран"-аар овголсон маш олон зүйл бий. Энэ бүхэн түүний л хөдөлмөр.

Д.Батбаяр
Эр хүн тугч барина, тугал ч хариулна. Бөхөөс шууд улс төрд орсон хүн. Адтай, одтой л юм.

Д.Чойжамц
Монголын сүсэгтэн олон түүнийг бүгд танина. Сүсэгтэн ч гэлтгүй бүгд мэднэ. Сүүлийн үед Монголын бурхан шашны тэргүүнээр буруу хүнийг заллаа гэсэн шүүмж, шоомж олонтаа хүртсэн. Гэхдээ л өөрийн гэсэн бодол сэтгэлтэй лидер хүн юм даа.

Ч.Сайханбилиг
Монголын залуу лидрүүдийн нэг. Сайхан ч залуу боловсролтой ч залуу. Үе тэнгийн болоод өсвөр үеийнхэн Сайханаагаас үлгэр авах нь зүйтэй.

Д.Дагвадорж
За энэ хүнийг Монгол байтугай дэлхий мэднэ. Аагтай, авъяастай, омогтой хүчтэн. Одоо үед Чингис хаантай хамгийн ойр очих хүн гэвэл Дагваа л байх шив дээ. Үүнтэй маргах хүн бараг байхгүй биз.

Б.Цэнддоо
Хөөрхөн алиа царайтай хүн шүү бичиж байгаатайгаа таарсан. Нөхөрсөгөөр алиалах хэрнээ, нэгийг сануулж, хоёрыг бодогдуулахаар, голыг нь олж егөөдөн бичдэг хүн бол яахын аргагүй "фельетон"-ы мастер Цэнддоо билээ.

Ч.Хүрэлбаатар
Гэрэл зураг гээд донтчихгүй бол төрд хэрэгтэй л зайран. Зохион байгуулах чадвар "ок". түүн шиг хөгжиж байгаа орнуудыг төлөөлж "Дэлхийн банк"-тай хэлэлцээр хийдэг гар цөөн шүү.

Б.Мөнгөнтуул
Оюуны спортоор "будаа" болгож яваа хатагтай. Дээдсийн найдгайг дээрэнгүй эзэгнэгч.

Б.Лхагвасүрэн
Даацтай мундаг үгтэй даамай сайн зохиолч. Олон хүн түүнд болон түүний шүлгнэд аль хэдий нь донтчихсон.

Н.Багабанди
Энэ зурган дээр хэрцгий гарсан ч үнэндэ бол дөлгөөн хүн. Монголыг удирдаж явсан аавын хүү бас ээжийн хүү. Титэм үгээр ч тамгална шүү дээ.

Б.Батбаяр
Егөөтэй зэвүүн үгээр довтолно. Улс орны асуудлын бурууг зөв харж зөв бичдэг. Зөвхөн түүний нийтлэлийг унших гэж "Өдрийн сонин"-г захиалдаг хүн цөөнгүй. Баабарын нийтлэл гарсан сонингоор ямбатныг ч, ялааг ч алж болно.