Өнөөдөр Засгийн газрын ордонд болж байгаа
дуучин, хөгжимчин Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолтыг УИХ-ын гишүүн
Ч.Сайханбилэг ивээн тэтгэж байна. Түүний өмнөх тоглолтыг нийслэлийн засаг дарга
Ч.Мөнхбаяр ивээн тэтгэж байсан юм. Ч.Сайханбилэг гишүүн өнөөдөр “Давтагдашгүй”-н 100 мянган
төгрөгийн үнэтэй “льюкс” зэрэглэлийн билетийг өөрийн биеэр тарааж байжээ.
Ихэнхи үзэгчид нь Б.Чинбатын тоглотыг урилгаар үзэж байгаа бөгөөд үлдсэн хэдэн
тасалбараа ийм үнэтэй зарж байгаа нь түүний зиндааг харуулж байх шиг. АНУ-ын
цагаан ордонд Б.Обамагийн хүндэтгэлийн тоглолтонд оролцож байсан дуучин,
хөгжимчин залуу “Монгол вальс” хэмээх шинэ аязаа өнөөдөр тоглож төрийн ордонд
шинэ жилийн уур амьсгал авчрах гэнэ.