Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг.
Төвийн нутгийн зарим, баруун болон зүүн нутгийн хойд хэсэгт бага зэргийн
цастай. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 29-34 хэм хүйтэн. Увс
нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтий, хангайн уулс болон Орхон, Хараа, Ерөө,
Туул, Хэрлэн голын саваар 20-25 хэм хүйтэн байна. Харин Алтайн өвөр
хэсэг, говийн нутагт 9-14 хэм хүйтэн байх аж. Бусад газраар 16-21 хэм
хүйтэн. Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг, бага зэргийн цастай. Баруун
хойд зүгээс секундэд 6-11 метр хурдтай салхилна. Өдөртөө 18-20 хэм байх
бол үүрийн таван цагийн үед нийслэлд -30 хэм хүйтэн байжээ.
Солонгосын Сөүл хотод өдөртөө үүлэрхэг, хоёр хэм дулаан. Шөнөдөө -1 хэм хүйтэн, үүлших юм. Тэгвэл Токио хотод илүү дулаахан буюу өдөртөө 10 хэм, цэлмэг тэнгэртэй байх аж. Харин шөнөдөө гурван хэм дулаан, үүлшиж эхэлнэ. Хятадын нийслэл Бээжин хотод өнөөдөр гурван хэм дулаан, өдөртөө үүлгүй. Харин шөнөдөө үүлшиж, -7 хэм хүйтэн хонох төлөвтэй.