Монголын үндэсний
олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно 2011” ёслолын ажиллагаа
болж өндөрлөлөө. Өнгөрсөн онд спортын салбарт амжилт гаргаж тэргүүлж чадсан
тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодыг тус наадмаар тодруулдаг билээ. 2011 оны шилдгийн шилдэг тамирчнаар Бээжингийн
олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар,
гавьяат тамирчин П.Сэрдамба шалгарч, “Бөртэ Чоно”-ын эзэн боллоо. Энэ өдрүүдэд
олимпийн боксын шигшээ багийн тамирчид Казахстанд хамтарсан бэлтгэл хийж, олон
улсын тэмцээнд оролцож буй тул тэрээр өөрийн биеэр ирж шагналаа авч чадаагүй юм. Харин
2011 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ
багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар шалгарсан бол оны шилдэг багаар бөмбөгтэй
хоккей буюу бэндийн үндэсний шигшээ баг тодров.
“Бөртэ чоно-2011” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
- Олимпийн танхим: Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Одод” олимпийн танхим
- Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүргийн “Нагано” олимпийн зөвлөл (дарга Ч.Төмөрчөдөр, арга зүйч С.Тунгалаг)
- Ерөнхий нарийн бичгийн дарга: Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбоо/
- Ерөнхийлөгч: Э.Мөнх-Очир /Монголын буудлага спортын холбоо/
- Шилдэг холбоо: Монголын бүжгийн спортын холбоо, Монголын цанын холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо
- “Спортын ололт, амжилт” шилдэг холбоо: Монголын чөлөөт бөхийн холбоо
- “Спортын менежмент, хөрөнгө оруулалт”: Монголын жүдо бөхийн холбоо
- 2011 оны шилдэг баг: Бэндийн үндэсний шигшээ баг
- Шилдэг дасгалжуулагч:
·
- Ц.Бадамхатан /байт харваа/ - 42 оноо
- Д.Ганзориг /бокс/ - 60 оноо
- Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Т.Сүхбаатар /чөлөөт бөх, эмэгтэй/ - 117 оноо
- Шилдэг есөн тамирчин:
·
- О.Насанбурмаа /чөлөөт бөх/ - 363 оноо
- Д.Отгонцэцэг /чөлөөт бөх/ - 330
- Б.Сэр-Од /хөнгөн атлетик/ - 302
- Б.Гангаамаа /уулын спорт/ - 228
- П.Лхамдэгд /жүдо/ - 203
- М.Бундмаа /жүдо/ - 202
- С.Мөнхбат /үндэсний бөх/ - 193
- Б.Оюунсүрэн /чөлөөт бөх/ - 184
- У.Мөнх-Эрдэнэ /бокс/ - 176
- Шилдгийн шилдэг тамирчин: П.Сэрдамба /бокс/ - 510 оноо
Т.Хулан