Энэ сарын 17-нд “Хурд” компанийн “Рабит харш” хорооллоос улсын нууцад хамаарах олон баримт материал хадгалсан зөөврийн компьютер алдагджээ. Тус компьютерийн эзэн УИХ-ын гишүүний туслах байжээ. Барилгад камер суурилуулсан ч чанар муутай учраас хулгайч танигдахгүй байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.
Б.Чимэг