Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд хууран мэхлэх замаар эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдсан гэх эгч дүү Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын гэм буруутай эсэхийг хаалттай хэлэлцэж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хуралд улсын яллагчаар Б.Өнөрмаа, шүүгчээр С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Н.Пүрэвбаатар нар оролцох байна.
Б.Чимэг