Монголын эдийн засгийн өсөлт энэ жил хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. 2009 онд хасах зургаан хувьтай байсан эдийн засгийн өсөлт ирэх онд 20 хувьтай болох төлөвтэй байгааг эдийн засагчид ярьж байна. Гадны хөрөнгө оруулагчид зээл, тусламж өгөхдөө рейтингийг нь харгалзан үздэг олон улсын санхүүгийн зөвлөх “Стандарт энд Поор” компаниас Монголын эдийн засгийн төлөв байдлыг шинжээд тогтвортой гэсэн үнэлгээ өгчээ. Урьд нь эерэг үзүүлэлттэй гэж дүгнэж байсан нь нэг шат ахисан байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчидад таатай, найдвартай нөхцөл бүрдэж байгаагийн илрэл юм. Мөн манай улсын нэг хүнд оногдох ДНБ 2014 он гэхэд 6560 ам.доллар болно гэж үзжээ. Харин ОУВС эдийн засгийн өсөлт 2014 онд 23 хувь болж, Хятадынхаас хоёр дахин их болно гэсэн дүгнэлт гаргасан байна.