Япон улсын Шимоносэки хотын Ямагүчи дүүрэгт гурван монгол гэр
барьжээ. Эдгээр гэрт япончууд худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.
“Кайко гэр худалдаа” нэрийн дор гэр бариад, эхний хоёрт нь загас,
халимны мах, жимс, цэцэг, дурсгалын зүйлс худалдаж байгаа гэнэ.

Япон улсын Шимоносэки хотын Ямагүчи дүүрэгт гурван монгол гэр барьжээ. Эдгээр гэрт япончууд худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. “Кайко гэр худалдаа” нэрийн дор гэр бариад, эхний хоёрт нь загас, халимны мах, жимс, цэцэг, дурсгалын зүйлс худалдаж байгаа гэнэ. Гуравдахь гэрт нь Шимоносэки хотын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулж байгаа аж. Энэ тухай “Ёомиури Шимбун” сонинд нийтэлсэн байна. Эдгээр гэр худалдаа ирэх оны гуравдугаар сар хүртэл буюу өвлийн улирлыг дуустал нээлттэй байх юм. Далайн хүйтэн салхи өвлийн цагтаа ихээр үлээдэг учир монгол гэрийг барихаар шийдсэн тухай албаны хүмүүс хэлжээ. Тэдний тайлбарлаж байгаагаар нүүдэлчдийн монгол гэр нь гэгээтэй, бат бөх хэрнээ хөнгөн. Удаан хугацаанд ашиглаж болохуйц, буулгаж, барихад амархан байдаг гэнэ.
Дэлхийн эргэн тойронд монгол гэрийг ашиглаж байгаа цөөнгүй мэдээлэл бий. Хамгийн сүүлд "Уолл Стритийг Эзэл" хөдөлгөөнийхөн гудамжинд гэр барьж, эсэргүүцлээ үргэлжлүүлж байгаа тухай бид мэдээлсэн. Мөн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн зориулалттай хэдэн гэр Гонконгд бий. Англи улсад жуулчны баазад ашигладаг гэрүүдийг ч энд дурдаж болох юм.
Б.Ганбилэг