Индонезийн баруун хойд нутгийн Риау арлын далайн хил, гаалийн газрын
ажилтнууд Монголын далбаатай “MT Fulfill” хэмээх онгоцыг саатуулан
багийн гишүүдийг нь баривчлав. Онгоцны багийнхан Индонезийн далбаатай
“MT Soechi Anindya” онгоцны багийнхантай хуйвалдан усан онгоцны их
хэмжээний түлшийг контрабандаар гадаадад гаргах гэж байхад нь үйлдэл
дээр нь ийнхүү баривчилсан байна.

Индонезийн баруун хойд нутгийн Риау арлын далайн хил, гаалийн газрын ажилтнууд Монголын далбаатай “MT Fulfill” хэмээх онгоцыг саатуулан багийн гишүүдийг нь баривчлав. Онгоцны багийнхан Индонезийн далбаатай “MT Soechi Anindya” онгоцны багийнхантай хуйвалдан усан онгоцны их хэмжээний түлшийг контрабандаар гадаадад гаргах гэж байхад нь үйлдэл дээр нь ийнхүү баривчилсан байна. Шөнө дундын үед хил гаалийнхныг ирэхэд Танжун хэмээх боомтын ойролцоох усанд “MT Soechi Anindya” онгоц нь “MT Fulfill”-д 34 тэрбум рупий буюу ойролцоогоор 3.77 сая долларын үнэ бүхий олон мянган тонн түлшийг шилжүүлэн ачиж байжээ. Индонезийн дотоод дахь усан онгоцны түлшний үнэ гадаад зах зээл дэх үнээс нэлээд зөрүүтэй байдгаас шалтгаалан уг түлшийг хууль бусаар хил гаргах үйлдэл нэлээд түгээмэл тохиолддог байна. Өнгөрсөн долоо хоногт Индонезид энэ төрлийн түлш литр нь 6566 рупий, харин гадаад зах зээлд 7000 рупийн үнэтэй байжээ. Индонезийн далбаатай онгоц 5200 тонн түлш ачиж явсан бөгөөд хил гаалийнхныг ирэхэд Монголын далбаатай онгоцонд 180 тонныг нь шахаад байжээ. Хоёр хөлгийн багийн нийт гишүүн 33 хүнийг саатуулан шалгаж байна.
Б.Болдсүх