Ерөнхий сайд өнөөдөр 2011 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилласан
яам, агентлаг, дэд хороо, төрийн албан хаагчдыг шагналаа. Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яам болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яамыг энэ жил ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн их үүрэгтэй оролцсон
гэж 15 сая төгрөгөөр урамшуулав.

Ерөнхий сайд өнөөдөр 2011 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилласан яам, агентлаг, дэд хороо, төрийн албан хаагчдыг шагналаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг энэ жил ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн их үүрэгтэй оролцсон гэж 15 сая төгрөгөөр урамшуулав. Мөн хамгийн үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчаар Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат нар тодорч шагнуулсан юм. 2011 онд хууль, эрх зүйн олон баримт бичиг гаргасан, ажлын байр нэмэгдсэн гэж ХЗДХЯ, НХХЯ-ны олон ажилтан шилдэг гэсэн өргөмжлөл авч байна. Энэ шагналыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хороо олгож байгаа бөгөөд орлогч даргаар нь арвин их шагнал авсан НХХЯ-ны сайд Т.Ганди ажилладаг юм байна.
Б.Баяр