Өнгөрсөн шөнө гэр бүлийн таван хүн шатаж нас барсан хэрэг гарлаа. Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 31 настай эрэгтэй К, 29 настай эмэгтэй З нар, дөрвөн настай эмэгтэй С, хоёр настай эмэгтэй Н, нэг настай эмэгтэй Э гурван хүүхдийн хамт угаартаж нас барсан байна. Галын шалтгааныг тодруулахаар дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж эхэлжээ.
Б.Чимэг