Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох шүүх хурал шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Хурал ирэх оны нэгдүгээр сарын 12-нд товлогдсон байна. Шүүгдэгчид бүгдээрээ насанд хүрээгүй хүүхдүүд аж. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.3, 145.2, 147.2, 153.1, 261.1 гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тэд өнгөрсөн оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хулгай, дээрэм, хүчингийн хэрэг үйлдэн, мөн мөрдөн байцаалтын явцад оргон зайлж байжээ. Хохирогчдын тоо 29-д хүрсэн байна.
Б.Чимэг