УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгаж байсан билээ. Учир нь тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй “Ланд круйзер-100” машиныг төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн байна. Иймд АТГ, УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Уг хэрэгт хяналтын прокуророор Д.Туяа ажиллаж байсан. Харин түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. Мөн бусдад шилжүүлсэн машиныг төлүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулсан аж.
Б.Чимэг