Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд хууран мэхлэх замаар эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдсан гэх эгч дүү Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын гэм буруутай эсэхийг хаалттай хэлэлцлээ. Хуралд улсын яллагчаар Б.Өнөрмаа, шүүгчээр С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Н.Пүрэвбаатар нар оролцов. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгасан юм. Шүүх бүрэлдэхүүн Ш.Батцэцэгт хоёр жил, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарт 1.6 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.
Б.Чимэг