Ирэх оны зургаадугаар сард орон даяар УИХ-ын болон орон
нутгийн сонгууль зэрэг явуулахаар болсон. Орон нутгийн сонгуульд дүүрэг, сумын
засаг даргаас эхлүүлээд нийт 7721 мандат олгохоор УИХ тооцоолжээ. Нэг суудалд
хамгийн багадаа хоёр хүн өрсөлдөнө гэж үзвэл орон нутгийн сонгууль доод тал нь
15.442 хүн нэр дэвших юм байна. Үүн дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг
нэмбэл 16 мянга гаран дэвшигчид болно. Тэдний гэр бүлийнхэн, найз нөхөд, арын
албаныхан гээд тоймгүй олон хүн ирэх оны сонгуульд нэлээд идэвхи зүтгэлтэй
оролцох нь ээ. Харин үүний сөрөг тал нь гэвэл жаран чавганц уралдвал нэг нь
түрүүлнэ гэдэг шиг 16 мянган хүний найман мянга нь суудалтай болж, бусад нь гомдолтой
үлдэх нь. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ялагдсан найман мянган хүнийг
дэмжигчид бүгд л “сонгууль шударга болсонгүй” гэсэн шүүмжлэлтэй хоцрох вий. Ялагдал
хүлээсэн нэг хүний ард дор хаяж 50 хүн байна гэж бодвол 400 мянган хүн ирэх
сонгуулийг хууль бус, шударга бус гэж үнэлэх магадлалтай болж байна. Тиймээс
шинэ хууль батлагдсан хойно тайван сонгууль болно гэж үзэхэд бэрх болж магадгүй
нь.
Б.Баяр