Японы сүмо бөхийн холбооноос сүмогийн хамгийн олон давсан
бөхчүүдийн үзүүлэлтийг гаргасан байна. Өнгөрсөн жил нийтдээ таван башё болсноос ёкозүна
Хакүхо 66 давж, есөн удаа унаснаар
бусдыгаа магнайлжээ.
Тэрбээр таван башё бүрт нэг
унаатай явж байсан байна. Их аварга үүнийг өмнөх жилийнхээс нь хавьгүй тааруу үзүүлэлт болсон гэж дүгнэж
байгаа юм байна. Хакүхо энэ жил Барүто, Харүмафүжи, Котошогикү, Кисэносато
нарт тус бүр хоёр удаа унасан бол Кайод нэг удаа унажээ. Даваа унааны үзүүлэлтээрээ озэки
Котошогикү 55 давж хоёрдугаар байрт бичигдсэн бол Барүто 51, Кисэносато 50, Какүрюү 49 даваагаар дараагийн
байрт бичигдсэн байна.
Т.Хулан