Өвлийн эхэн сар болох 12-р сард дундаж температур нь нэмэх 10-15 хэм байдаг Энэтхэгт цочир хүйтэн болж одоогоор 39 хүн осгож амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнхи нь орон гэргүй, өндөр настай хүмүүс байгаа аж. Засаг захиргааны нэгж нь төвлөрч байдаг, хүн ам олонтой Кашмир хотод гэхэд агаарын температур хасах хэмд хүрч манатай, хүйтэн салхитай байгаа гэнэ. Харин нийслэл хот Делид -2,3 хэмд хүрч, их хэмжээний манантай байгаагаас бүх нислэгийг цуцалжээ. Өвлийн улирал нь ч нэмэх градустай байдаг Энэтхэгийн хойд нутгаар хүйтэн салхи ихтэй байгаа тул зарим сургуулиудын хичээлийг энэ сарын 25 хүртэл зогсоосон байна. Албаны хүмүүс энэ цочир хүйтрэлийг ойрын хэдэн өдөр үргэлжилнэ гэж мэдээлжээ.
Б.Баяр