М.Глинкийн нэрэмжит олон улсын
дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн "Сүлд" чуулгын гоцлол
дуучин Г.Ариунбаатарыг цагдаагийн
дэслэгч цолоор шагналаа. Өчигдөр Цагдаагийн
ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир Г.Ариу
М.Глинкийн нэрэмжит олон улсын
дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн "Сүлд" чуулгын гоцлол
дуучин Г.Ариунбаатарыг цагдаагийн
дэслэгч цолоор шагналаа. Өчигдөр Цагдаагийн
ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир Г.Ариунбаатар, түүний багш,
гавьяат жүжигчин О.Ичинхорлоо, соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан нарыг хүлээн
авч уулзан баяр хүргэсэн юм. Цагдаагийн
ерөнхий газрын даргын тушаалаар дэслэгч Г.Ариунбаатарт хугацааны
өмнө цагдаагийн ахлах дэслэгч цол олгож, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнан,
багш нарыг нь тус байгууллагын
шагналаар урамшуулсан байна.
Т.Хулан