Японд болж буй багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Барселона”-гийн хөлбөмбөгчид гэр бүлийнхнийгээ дагуулан очжээ. Энэхүү тэмцээн нь ширүүн өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр тив тивийн хөлбөмбөгчдийн уулзалт, үзүүлэх тоглолт болдог байна. Энэ үеэр хөлбөмбөгчид багагүй амарч, бас гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлдэг аж. Тухайлбал “Барселона” багийн хамгаалагч Пике эцэг эх, эмээ өвөө болон найз бүсгүй Шакирагийнхаа хамтаар Токиод очсоноор түүний гэр бүлийнхэн нь бүгдээрээ тэнд цуглаж буй юм байна.
Харин өчигдөр Ёкохама хот дахь “Барселона”-гийн тоглогчдын байрласан зочид буудалд тэрээр найз бүсгүй Шакирагийн хамтаар орсон байна. Каталоны багийн ихэнх тоглогчид найз бүсгүй болон гэр бүлийнхнээ Токиогийн нэгэн зочид буудалд байрлуулсан ажээ.