Энэ сарын 29-нд болох бөхийн барилдаанаар бөхчүүдэд цол олгох тухай хуулийн саналыг ардчилсан намынхан гаргасан билээ. Манай улс Манжийн дарлалаас салж, тусгаар тогтнолоо зарласны 100 жилийн ой энэ өдөр тохиож буй учир энэ баярыг онцгойлон авч үзэж үндэсний баяр наадмын адил бөхчүүдэд цол олгох нь зөв хэмээн АН-ынхан үзэж байгаа юм байна. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
- Энэ сарын 29-нд болох барилдаанд барилдсан бөхчүүдэд улсын цол олгох тухай саналыг АН-ынхан гаргалаа. Та энэ саналыг дэмжиж байгаа юу?
- Монголчууд наадам гэдэг баярыг эрхэмлэж, нандигнаж, хайрлаж баймаар байгаа юм. Зуун жилд нэг удаа тохиосон онцгой өдөр гээд 512 бөх барилдуулаад цол олгоё гэж ардчилсан намаас санаачлаад байгаа юм байна. Бөхчүүдэд цол олгох боломж олгож байгаа талаасаа сайхан юм. Гэхдээ тэр наадам гэдэг баярыг их нандигнах ёстой. Баяр наадмын хуулиар оролдож боломгүй санагдана. За яахав энэ жил 100 жилийн ой гээд өгч болдог юм байна. Дараа нь Чингис богдын ой, 110 жилийн ойгоор бүгдэнд нь ингээд л байх юм уу яах ёстой юм. Жилд нэг болдог тогтсон хэвшсэн онцгой сайхан зүйлийг өөрчлөөд баймааргүй л байгаа юм. Тэр талаас нь бодохоор тусгүй юм аа гэж бодож байна. Тэгээд хоёр намын бүлэг маань ухаалгаар асуудлаа ярих байлгүй. Манай бөхөд хайртай, дуртай хүмүүсээс ийм санал гарсан байх гэж бодож байна.
- Үндэсний бөхийн холбоо энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Санал хүсэлтээ холбогдох газар нь явуулсан уу?
- Бид энэ мэдээг өчигдөр зурагтаар авлаа. Манайх тэргүүлэгчдийн хурлаа хийгээд санал бодлоо илэрхийлэх боломж алга байна. Ер нь шудрага барилддаг бөхчүүд ч үүнийг дэмжихгүй байх гэж бодож байна. Наадмаар найраа хөөрөө гарлаа гэсэн янз бүрийн яриа гардаг. Түүнтэй холбоотойгоор бөхчүүдийн нэр хүнд жаахан унадаг тал бий. Энэ удаа мөн дахиад тийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бөхчүүдийн нэр хүндийг ч хайрлууштай байна. Бөхчүүд ч нэр хүндээ хайрлах ёстой. Ямар нэгэн байдлаар хардлага төрүүлэхгүй цэвэр байх ёстой. Хаана ч юу ч болж байсан манай бөхчүүд манлайлаад цэвэр баймаар байгаа юм. Гэхдээ ганц нэг маргаантай асуудал наадмаар гардаг. Тэр нь олон бөхийн асуудал болж хувирдаг. Тэгэхээр үүнийг бодсон ч дэмий л юм байгаа юм.
Бид ЮНЕСКО-д эрийн гурван наадмыг бүртгүүлэхдээ морь бөх, сур гурав хамт байж наадам болдог юм гэж бүртгүүлсэн. Тэгээд ганцхан наадмаар цол олгодог гэж бүртгүүлсэн. Тэрнээс бөхийг нь салгаж авч хууль гаргаад цол өгдөг болох нь дээрх зүйлийг гажуудуулж байна гэсэн үг л дээ.
- Ер нь 12 сарын 29-нд хичнээн бөх барилдуулахаар төлөвлөж байсан юм бэ?
- 28 бөх барилдана. Бөхчүүд маань хоёр цагийн өмнө ирээд л бүртгүүлээд оролцох байх. 1911 онд болсон монголын ард түмний эрх чөлөөг нээсэн бусдын дарлалаас чөлөөлөгдсөн тэр чухал үйл явдлыг хүндэтгээд манай том бөхчүүд ирж барилдана гэж найдаж байна. Бөхчүүддээ ирж хүндэтгэж барилдаарай гэж хэлж байгаа. Бүгд ирнэ гэсэн. 128 бөхийн барилдаан болно гэж засгийн газраас сарын өмнө бидэнд мэдэгдсэн юм. Тэгээд бид сарын өмнөөс яриад зарлаад байгаа юм.
- Шинээр цол олгох хуулийн талаар бөхчүүд тантай уулзаж санаа бодлоо хуваалцсан уу?
- Ер нь мэр сэр асууж л байна. “Их хурлаар хэлэлцэх юм гэсэн” гэдэг, мэдээг хэлээд л сууж байна. Хуулийн асуудал гэдгийг нь тайлбарлаж байгаа. Бөхчүүд дэмжсэн ч юм уу, дургуйцсэн зүйл алга.

Т.Хулан