Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудаар бага зэрэг цас орж, салхи шуурах төлөвтэй байна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 25-30 хэм хүйтэн байх юм. Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтий, хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газарт 20-25 хэм хүйтэн. Алтайн өвөр болон говийн нутгийн баруун хэсэгт 5-10 хүйтэн байх бол бусад газраар 14-19 хэм хүйтэн байх төлөвтэй. Улаанбаатар хотод үүлэрхэг байх ч цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хурдтай, явган шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна. Үүрийн таван цагт нийслэлд -23 хэм хүйтэн байлаа.
Солонгосын төв хотод өнөөдөр хүйтэн бороотой, таван хэм дулаан байна. Харин шөнөдөө -5 хэм хүйтэн, үүлэрхэг бөгөөд хур тунадасгүй байх аж. Японы нийслэл Токиод өдөртөө үүлэрхэг, хур тунадасгүй, 10 хэм дулаан байна. Харин шөнөдөө дөрвөн хэм дулаан байх төлөвтэй. Бээжин хотын тэнгэрт үүлэрхэг, гурван хэм дулаан байх бол шөнөдөө -9 хэм хүйтэн, үүлэрхэг байх юм.

Б.Болдсүх