Эдийн засгийн өсөлт хурдацтайгаар нэмэгдсэн амжилттай энэ жилийн шилдэг эдийн засагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэрлэжээ. Монгол дээд сургууль, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол тул хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагууд Дархан аврагыг ийнхүү тодруулсан байна. Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нарыг ч 2011 онд Монголын эдийн засгийг өсгөхөд хамгийн их үүрэгтэй оролцсон гэж шагнах гэнэ. Бидний хэлж сурснаар Б.Бат-Эрдэнэ аваргыг хийсэн бүхнийг нь тун өндрөөр үнэлж, ирэх долоо хоногт өргөмжлөл, “Алтан тул” цомоор шагнах юм байна.
Б.Баяр

