Энэ онд “Эрдэнэс Таван-толгой” хувьцаат компани “Эрдэнэс МГЛ” компанитай хамтран “Хүний хөгжил сан”-д 217 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ бол бага тоо биш. Нүүрсээ экспотлохын тулд Хятадын “Чалько” компаниас 250 сая ам.доллар зээлж одоо харин нүүрсээр буцаан төлж байгаа билээ.

Тэгвэл ирэх жил “Эрдэнэс Таван-толгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, ашгийн тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн ирэх оны төсвийг батлахдаа хувьцааны 10%-ийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах байсныг больж, иргэдэд 10%-ийг нэмж үнэгүй олгохоор болсон. Энэ явдал нь “Эрдэнэс Таван-толгойн” компаний санхүүгийн төлөвлөгөөнд ямар нэг байдлаар нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ талаар “Эрдэнэс Таван-толгойн” гүйцэтгэх захирал Б.Энэбиш буруу шийдвэр хэмээн үзэж байна. Тэрээр “Нийт хувьцааны 20 хувийг иргэдэд үнэгүй олгохоор болж 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр жишиж байна. IPO хийхээр төлөвлөж байгаа компаний хувьд энэ шийдвэр олон улсын хөрөнгийн биржүүдэд яаж нөлөөлөх тухай дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. УИХ, Засгийн газар төрийн өмчит компаний эзэн нь учраас ямар шийдвэр гаргах нь эрхийн асуудал. Гэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх хугацаанд сөрөг нөлөө үзээлэх вий хэмээн болгоомжилж байгаа” гэв.
УИХ, Засгийн газар помпаний эзэн нь учраас ямар шийдвэр гаргах нь эрхийн асуудал ч өмнө нь ТУЗ-ийн гишүүдтэй зөвлөлдөж, ТУЗ-ын хурлаар ярилцаад шийдэх бүрэн эрх бий. Гэхдээ үндсэн хувьцаа эзэмшигчийн хувьд УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаж болно гэсэн бүрэн эрх ч байх юм. Тиймээс УИХ, Засгийн газрын шийдвэр зөв байсан үгүйг IPO хийх хугацаанд харах үлдлээ.

Б.Хуяг