Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Цолмон анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр “Зөв төрхтэй Монгол эмэгтэйн нүүрийг хажуугийн телерентген зургийн аргаар судалсан байдал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Дашрамд дуулгахад дэд сайд ирэх сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн С.Баяр, “М-Си-Эс” группын ТУЗ-ийн гишүүн Л.Энх-Амгалан, “ТВ 5″ телевизийн захирал Д.Сарангэрэл нарын хамт нэр дэвшихээр болсон гэнэ.
Т.Хулан