Манай улсын хувьд илүүдэлтэй мэргэжилд эмч нилээд дээгүүр бичигддэг. Гэтэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа хувийн хэвшлийн 72 эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийтэл Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй /цөөн/, ажиллах боловсон хүчний хувьд эмчлэх, сувилах эрх аваагүй, зөвшөөрлийн хугацаа нь дууссан олон ажилтан байсан байна.
Манай улсын хувьд илүүдэлтэй мэргэжилд эмч нилээд дээгүүр бичигддэг. Гэтэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа хувийн хэвшлийн 72 эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийтэл Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй /цөөн/, ажиллах боловсон хүчний хувьд эмчлэх, сувилах эрх аваагүй, зөвшөөрлийн хугацаа нь дууссан олон ажилтан байсан байна. Мөн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны хяналт, чанарын алба, техник хэрэгсэл хангалтгүй зэрэг тохиолдол их байжээ. Тиймээс МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар өчигдөр нийтдээ 5 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 2 эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоон, 26 эмнэлэгт шаардлага хүргүүлсэн байна.
Б.Хуяг